Орон гэргүй болсон 5 өрх иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэртэй боллоо

2020 оны 06-р сарын 29 өдөр, 11 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
106376698_3077217215661195_2296178333417482278_o-6vnqziyis8n4wdcl0jz8khijtttq62ahubq7uunfark-6vp24mm5u5ihfjfqetwuod8lxnt0f520mv5hwwwaaf4

Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдад  энэ сарын 19,21-ний өдөр орсон усархаг борооны улмаас үер бууж, 380 гаруй айлын гэр, найман орон сууцны барилгын зоорь усанд автаж, 16 өрхийн гэр болон 80 гаруй хашаа урсаж, гэр оронгүй болсон.

Гэр оронгүй болсон 5 өрхөд “Түшиг, говь хангай” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэр олголоо.

Тодруулбал үерийн  улмаас орон гэргүй болсон Зуунмод сумын Нацагдорж, Зүүндэлгэр багийн  таван иргэн иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэртэй боллоо гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх