Аргын тооллын 6 дугаар сарын 29. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 9, харагчин туулай, тэргүүн дагуул-13 од, суудал хий, мэнгэ 4 ногоон, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:55.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад өвчин өчүүхэн ирэх сайн. Гэвч тахиа, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Худалдаа наймаа хийх, хишиг даллага авах, эм найруулах, сан тавих, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Хот суурин, байшин, гэр эхлэн барих, төрөл садан болох, газар хөндөх, хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, эхнэр авахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар