Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, долоон асуудал хэлэлцэнэ

2020 оны 06-р сарын 23 өдөр, 10 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zasaggg

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, 7 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хуралдаан 10.00 цагт эхлэх бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн санаачлан боловсруулсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, “Үндэсний геологийн алба байгуулах тухай” тогтоолын төсөл, Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.

Мөн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай хэлэлцэж, Монгол Улсын Шадар сайдын орон нутагт ажилласан дүн, Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаарх УУХҮ-ийн сайд-ын мэдээллийг сонсох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх