БЗД: Нутгийн захиргааны байгууллагуудаасаа анхлан ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүллээ

2020 оны 06-р сарын 22 өдөр, 14 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
104411565_1400334186822357_8733039346612605474_n

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтын санаачлагаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж эхэлсэн билээ.

Тодруулбал, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаасаа анхлан Баянзүрх дүүрэг удирдлагын манлайллыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний олон улсын стандартад нийцсэн шинэ технологийг нэвтрүүлэх, баталгаажуулах, шийдвэр гаргахад бүх нийтийн оролцоо, төр хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүллээ.

Иймд Засаг дарга Т.Баясах болон Засаг даргын Тамгын газрын албан хаагчид өнөөдөр үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлснийг баталгаажуулсан “Гэрчилгээ”-гээ гардан авсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийг албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх