Өмнөговь: Шинэ дурангийн оношлогооны аппараттай боллоо

2020 оны 06-р сарын 21 өдөр, 14 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
104867351_3074689255933847_7872510793074884701_o

Өмнөговь аймгийн ИТХТ-ийн 2019 оны 198 дугаар тогтоолоор 2020 оныг “Өрх гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласан. Иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийж байна. Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хамгийн сүүлийн үеийн дурангийн оношилгооны аппаратыг шийдэж өглөө. Ходоод, бүдүүн, шулуун гэдэс дурандаж, уушги оношилно. Ходоодны ургацаг, судас боох зэрэг яаралтай эмчилгээг хийнэ. Уушги ходоодны хавдар өвчлөлийг эрт илрүүлж эмчлэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр иргэд заавал Улаанбаатар явах шаардлагагүй, орон нутагтаа эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай, шуурхай үйлчилгээг авах боломжтой боллоо. Мөн рентгэн зураг авах өрөөний цацрагийн хамгаалалтыг хийж засварлав.

103963334_3074688972600542_5876307435247857100_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх