МҮОНРТ-ээс санаачлан бүтээсэн “Гэргий” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт өнөөдөр болно. Тодруулбал 18:00 цагаас кино бүтсэн түүх, 18:20 цагаас киноны нээлт, 21:00 цагаас “Гэргий” кино орон даяар шууд дамжуулна.
Ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, зохиолыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат, зохиолч, яруу найрагч Ц.Баттуяа нар хамтран бичсэн бол, ерөнхий зураачаар Б.Цогтбаяр, нэгдүгээр найруулагчаар жүжигчин А.Баттүшиг, Д.Мягмар, ерөнхий зураглаачаар Э.Нэргүй болон “Логик фильм” бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллаж, ерөнхий продюсероор МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц гүйцэтгэсэн байна.
Л.Нинжжамц: Хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлж болдог гэдгийг ойлгуулахыг зорьлоо
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц.
-Бид хавдар судлалын үндэсний төв, “Хаан банк”-тай хамтран “Хавдрын эсрэг аян”-ыг зохион байгуулаад найм дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд Хавдар судлалын үндэсний төвийнхөн Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа иргэдийг бүхий л үзлэгт хамруулсан. Зарим иргэн хавдрын өвчнөө хэт орой мэдсэн тохиолдол нэлээн гарч байсан. Тиймээс сүүлийн 2-3 жил элэг, ходоодны хорт хавдрын өвчлөлтэй түлхүү анхаарч ажилласан.
Энэ удаагийн кино төслөө бид “Гэргий” нэртэйгээр эхлүүлж байна. Энэ киногоор үзэгчид, иргэдийг жинхэнэ амьдрал дээрээ энэ өвчинтэй хэрхэн тэмцдэг, яаж даван туулдаг, ар гэрийнхэн нь хэрхэн дэм өгдөг тухай өгүүлнэ. Эцсийн эцэст бид энэ киногоороо хавдар гэдэг өвчнөөс хэн ч урьдчилан сэргийлж болдог юм гэдгийг харуулахыг зорьж байна.
Н.Отгонтогос: Ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж гол дүрдээ сонгосон
Зургийн дарга Н.Отгонтогос
-Бид МҮОНРТ-ийн захиалгаар “Гэргий” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны киноныхоо нээлтийг маргааш хийх гэж байна. Утга санаа нь хавдрын өвчин ихэсч буй өнөө үед иргэдийгээ энэхүү аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэрэв өвчилсөн бол цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатайг хэлэх гэсэнд оршиж байгаа. Энэхүү кинонд хайр дурлал, драм, инээдэм гээд амьдралд тохиолддог бүхий л үйл явдал өрнөнө. Хоёр гол дүртэй. Үүнд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Н.Баярмаа нар тоглосон. Нийтдээ 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Харин ерөнхий массыг миний байгуулсан “Тогос” агентлаг бүрдүүлж байна. Гэхдээ гар бие оролцож ажиллаж байгаа нийт хүний тоог багцаалбал 500 гаруй болсон. Ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж бидэнтэй ярилцаж байгаад дээрх хоёр уран бүтээлчийг гол дүрдээ сонгосон.
BI LAW OILGOOGUIEE