“Дунд гол” клуын залуус ХУД-ийн нэгдүгээр хороо, 19 дүгээр хорооллын арын зам дагуух эвдэрч муудсан грашийг янзалж, Кобе брайантын граффити зургаар гоёжээ.
“Дунд гол” клубыг тавдугаар хорооолол, 220 мянгат, 120 мянгат, 19 дүгээр хорооллын сагсан бөмбөг сонирхогч залуус байгуулжээ. Тэд өчигдөр /2020.06.17/ энэхүү хуучин грашыг янзлаад, Кобе брайантын дурсгалд зориулан граффити зургаар гоёжээ.