Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхэн хавцгай багийн /аймгийн баруун урд зүгт 244 км-т/ “Өндөрлөг” хороололын оршин суугч иргэн Н /34 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 06.15-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Тус сумын Засаг дарга Ж.Мөнхтөрөөр ахлуулсан орон нутгийн иргэд 06.15-ны өдөр сумын төв болон сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:20 цагт түр зогсоосон. 06.17-ны өдрийн 04:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар очиж, 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Сэтгэцийн эмгэгтэй иргэн сураггүй алга болжээ
2020 оны 06-р сарын 17 өдөр, 10 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )