Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Нүүрстийн-Ам” гэдэг газар / аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ 06.14-ний өдрийн 12:00 цагт сонгино түүхээр гэрээсээ гарсан 2 хүүхэд “Хар боом” гэдэг 600 орчим метр өндөр хадан хясааны 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан тул цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг 06.15-ны өдрийн 10:00 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагид 11:38 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат И/15 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 30 метрийн өндрөөс, мөн сумын харьяат С/17 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 35 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлжээ.
Сонгино түүхээр явж байгаад хадан хясаанаас унаж, амиа алджээ
2020 оны 06-р сарын 16 өдөр, 10 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
