Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осолд холбогдох тохиолдол их байна

2020 оны 06-р сарын 15 өдөр, 18 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
103452569_1732751276865621_4225157697065999693_n

Энэ оны 06 сарын 13-ны өдөр Тоёота_Приус маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /1.92% согтолттой/ тээврийн хэрэгсэл жолоодон Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ажилчдын гудамжинд онхолдож, зорчигч Б эмэгтэй /1.13% согтолттой/, зорчигч О эмэгтэй /1.73% согтолттой/ нар гэмтсэн НОЦТОЙ зам тээврийн осол бүртгэгдлээ. Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, зорчигчдын зүгээс жолоочдоо тавих хяналт, шаардлага байдаггүй, согтуу хүнээр автомашин жолоодохыг өөгшүүлснээс болж бусад дүрмээрээ яваа хөдөлгөөнд оролцогч нарт аюул, занал учруулж, өөрсдөө гэмтэж бэртэж байна гэж Замын цагдаагийн газраас анхааруулж байна .

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх