2020.06.15-16-нд шилжих шөнө СБД-ийн 5 дугаар хороо “Нарантуул ” зочид буудлын орчим дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирсэн.
Энэ дуудлагын дагуу шалгахад 39 настай, эрэгтэй “Д”-г явж байхад нь үл таних 18 настай эрэгтэй “С” Самсунг А-10 маркийн гар утсыг нь булааж зугтаасныг эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч У.Баярсайхан, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Даваасүрэн нар шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна.