-Аргын тооллын 6 дугаар сарын 15. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын 25, шарагчин үхэр, дэлгэрүүлэгч-26 од, суудал шороо, мэнгэ 9 улаан, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:53.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайна муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Тариалангийн үйл, үхэгсдийн үйл, хишиг даллага авах, эм найруулах, сан тавих, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хөрөнгө исгэх, архи нэрэх, бэрийн үйл, хурим хийх, гэр байшин барих, хот байгуулах, хот суурин, байшин барилгын суурь тавих, насны хүчийг арвижуулах, усан засал, мал зарах, худалдаа наймаа хийхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эхэлж ном сонсох, хол замд гарах, эд юм өгөх, боол шүтүүлэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар