Зочид буудлын цонхоор үсрэхийг завджээ

2020 оны 06-р сарын 12 өдөр, 11 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, “Кентавр” зочид буудлын 4 давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага 2020.06.11-ний өдрийн 17:56 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагаа мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 18:13 цагт очиж, Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны иргэн Б /44 настай, эрэгтэй/-тай ярилцлага хийж буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Тамирт хүлээлгэн өгсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх