Улсын их дэлгүүрийн 13 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ

2020 оны 06-р сарын 12 өдөр, 09 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
103423808_3556286351065386_7204072957858827931_n

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улсын Их Дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг тогтоохоор хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын явцад нийт 2,388 нэр төрлийн 48,5737 ширхэг, 11,676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын ахлах байцаагчийн 35 акт тогтоожээ. Мөн 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч, 28 үзүүлэлтээр шинжлүүлэн, шаардлага хангаагүй таван дүгнэлт үйлдсэн байна.

Улсын байцаагчийн актыг үндэслэн зургадугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн хот тохижилтын газрын төвлөрсөн хогийн цэгт нийт 162 сая төгрөгийн үнэ бүхий 13 тонн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн /барааг/ НМХГ-ын холбогдох улсын байцаагчид Цагдаагийн байгууллага, Номин Тавтрейд ХХК-ийн албан тушаалтныг байлцуулан устгал хийжээ.

103539768_3556288037731884_8105083466177186456_n 102863123_3556287201065301_203180164847640755_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх