Автобусны буудлын орчим явж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 33 настай “Э”-ийг үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр боож унаган Самсунг Галакси S8 маркийн гар утсыг нь дээрэмджээ.
Энэ хэргийн дуудлага мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ангарагхүү, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрсайхан нар авсан байна.
Улмаар дуудлага мэдээлэл өгсөн хэргийн газарт шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар тус хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлэн тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.