Ажиллагчид 661.3 мянга болж өмнөх улирлаас 18.4 (2.7%) мянгаар буурчээ

2020 оны 06-р сарын 09 өдөр, 10 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
undesnii statistic

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 42.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 661.3 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.6 (3.9%) мянгаар, өмнөх улирлаас 114 (0.3%)-өөр тус тус өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 18.1 (2.8%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 18.4 (2.7%) мянгаар буурчээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 1 дүгээр улирлын тайланд хамрагдсан 661.3 мянган ажиллагчдын медиан цалин 917.2 мянган төгрөг байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар 1259.7 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 101.8 (8.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 17.0 (1.4%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

103162964_2783354555124303_6615992721516794430_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх