-Аргын тооллын 6 дугаар сарын 5. Баасан (Сугар) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 15, шарагчин туулай, гар од-16 од, суудал хий, мэнгэ 1 цагаан, шидийн барилдлагатай өдөр. Хутганы ир, овоо тахих, лусын буулт. Буудай боловсрох-13:19
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:46.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч тахиа, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хөндөх, хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар