Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багт 9 давхар байрны 6 дугаар давхрын тагтаас эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага 05.31-ний өдрийн 19:25 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 19:30 цагт очиход тус байрны иргэн Б /33 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 6 дугаар давхрын тагтаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгажээ.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зургаан давхраас үсрэхийг завджээ
2020 оны 06-р сарын 02 өдөр, 12 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )