Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас нутаг буцаагүй оюутнуудад анхааруулж байна

2020 оны 05-р сарын 29 өдөр, 10 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1_krasnaya_ploshchhad_large

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Эрхүү, Улаан-Үд, Кызыл хотууд дахь Ерөнхий консулын газрууд хамтран Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдийг эх оронд нь хүргэх ажлыг 2020 оны 03 дугаар сараас ээлж дараалан, нэгдсэн удирдлагын дор зохион байгуулж байгаа билээ.

2020 оны 05 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэг, Хиагт-Алтанбулаг хилийн боомтоор нийтдээ 760 Монгол Улсын иргэн эх орондоо очоод байна.

ОХУ-д үлдсэн иргэдийн тоо, байршилыг нарийвчлан дахин тогтоох, тэдний тус улсад үлдсэн учир шалтгаан, эх орон руугаа явах боломжит тов, чиглэл зэргийг тодруулах, улмаар иргэдийг нутагт нь хүргэх, татан авах ажиллагааг цаашид хэрхэн үргэлжлүүлэн зохион байгуулах талаар санал боловсруулж Улсын Онцгой комисст уламжлах зорилгоор Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам оюутнуудаас санал асуулга авахаар шийдвэрлэсэн юм.

Иймд, нутаг буцаагүй оюутан Та https://forms.gle/RshNb9WS9tokX2oUA холбоосоор орж санал асуулгын асуултуудад үнэн зөв хариулна уу.
Санал асуулгад ОХУ-д оршин байгаа оюутан оролцсон эсэхийг нягтлах зорилгоор Элчин сайдын яамны суурин утаснаас судалгаанд оролцогч Таны үүрэн утас руу залгаж тодруулга, баталгаажуулалт хийх тул дуудлагад шуурхай хариу өгөхийг хүсье.

Жич: Хотуудын болон сургуулиудын Оюутны холбооны төлөөлөгчид үлдсэн оюутнуудынхаа мэдээлэлийг oyutan.burtgel@mail.ru шууданд ирүүлнэ үү.

Холбоос: https://forms.gle/RshNb9WS9tokX2oUA

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх