Хан-Уул дүүрэг хуучин хувцас авах цэгтэй боллоо

2020 оны 05-р сарын 27 өдөр, 18 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5ecde4eaef814

Монголд анх удаа 2019 онд хэрэглэхгүй хэрэглэхгүй эд зүйлсээ заруулдаг дэлгүүр нээгдсэн бол Эко дүүрэг нэрийн хуудастай Хан-Уул дүүрэг анхлан хуучин хувцас авах цэгтэй боллоо. Иргэд хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүйгээр уг цэгт байгаа хайрцаганд хийснээр дүүргийн зорилтод бүлгийн хувцас авахыг хүссэн иргэдэд хүргэх үйлчилгээг үзүүлэх юм.
Өнөөдрийн байдлаар хуучин хувцас авах цэгийн байршил Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “River garden” хорооллын “River tower” худалдааны төвийн ард,  Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд тус тус хуучин хувцасны  хайрцаг байрлуулсан. Иргэд та бүхэн өөрт хэрэглэгдэхгүй хувцаснуудаа эдгээр хайрцагуудад хийж, зорилтот бүлгийн иргэдэд тусламж үзүүлнэ үү.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх