Боловсролыг дэмжих жилийн хүрээнд шалгарсан төслүүдийг санхүүжүүлэхээр болов

2020 оны 05-р сарын 25 өдөр, 14 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3f7771fbc0a0657e8a7eb85cb0831b82

2020 оныг Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар “Боловсролыг дэмжих жил” болгож, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Багшийн мэдлэг, ур чадвар, шинээр санаачлан хийж буй бүтээлч ажлыг бусад багш нарт түгээн дэлгэрүүлэх зорилгоор БАГШ БАГШААСАА СУРАЛЦЪЯ уралдааныг зарласан. Нийт 27 төсөл ирснээс 5, 4 дүгээр сургууль, 8, 23 дугаар цэцэрлэг, Цогтцэций сумын 2 дугаар сургуулийн багшийн төсөл шалгарч санхүүжилт авах “БАТЛАМЖ”-аа гардан авлаа.

Монгол ахуй, уламжлалт аж төрөх ёс, үндэсний хэл, өв соёлыг эрхэмлэдэг иргэн болгон төлөвшүүлэх орчинг бүрдүүлэх зорилгоор МОНГОЛ ЁС ЗАНШЛАА ДЭЭДЭЛСЭН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ төслийн уралдааныг зарласан. Нийт 24 сургууль, цэцэрлэгээс төсөл ирсэн ба 5 сургууль, 5 цэцэрлэгийн төслийг шалгаруулж санхүүжүүлэхээр боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх