Есөн давхар орон сууцны дээврээс үсрэхийг завдсан бүсгүйг аварчээ

2020 оны 05-р сарын 25 өдөр, 10 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 10 дугаар байрны дээврээс хүн үсэрч, амиа хорлож болзошгүй байна гэсэн дуудлага 2020.05.23-ны өдрийн 15:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:33 цагт очиж, тус байрны оршин суугч иргэн Г /22 настай, эмэгтэй/ 9 давхар барилгын дээврээс үсрэх гэж байсныг ярилцлага хийснээр эсэн мэнд буулгаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Э.Мөнхбаярт хүлээлгэн өгсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх