Төмс, хүнсний ногоо, жимсийг гэрийн нөхцөлд угааж цэвэрлэх арга

2020 оны 05-р сарын 25 өдөр, 09 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
JIMS

Ногоо, жимсний бохирдлыг бүрэн цэвэрлэж чаддаг энгийн мөртлөө гайхалтай үр дүнтэй содатой усыг хэрхэн бэлдэх талаар танилцуулъя. Саванд 1.5 литр хийж 1 амны халбага хүнсний сода хийж хутгана. Ногоо, жимсээ уг усандаа хийж 12-15 минут байлгана. Үүний дараа содатой уснаасаа гаргаж хүйтэн усаар зайлна. Ингээд л хальсандаа элдэв химийн бодисгүй, пестицидгүй ногоо, жимс бэлэн болно. Жич: Жимс, ногоог содатой усанд хийснийхээ дараа гараа сайн угаахгүй бол жимс, ногоог барих үед түүний гаднах бохирдол, химийн бодисууд гарт наалдаж улмаар угааж цэвэрлэсэн жимс, ногоог эргээд бохирдуулдаг гэдгийг битгий мартаарай.

Эх сурвалж: НМХГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх