УИХ-д нэр дэвшигчдэд батламжийг зургадугаар сарын 2-нд гардуулна

2020 оны 05-р сарын 25 өдөр, 09 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
сон_large

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл болон бие даагчид гээд нийт 647 нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдсэн.

Тэгвэл  улс төрийн нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ нэрийг албан ёсоор хүргүүлсэн бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо ирэх мягмар /2020.05.26/ гаригт хууль, тогтоомжид нийцсэн нэр дэвшигчдийг зарлах юм.

Улмаар ирэх зургадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулна. Улмаар батламжаа гардаж авсан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажилдаа орох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх