Засгийн газраас “Ковид-19” цар тахлын үед нийгмийн эмзэг бүлгийн нийгмийн хамгааллыг сайжруулахаар авч хэрэгжүүлэхээр болсон хоёр дахь багц арга хэмжээний хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хугацаанд 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу хүүхдүүдэд олгох тавдугаар сарын мөнгөн тэтгэмжийг нэмэгдсэн дүнгээр нь шилжүүлж дууссан байна. Нийтдээ 1 146 000 хүүхдэд тус бүрт нь 100 000 төгрөг олгосон нь Монгол Улсын нийт хүүхдийн 96.4 хувь болж буй юм.