Тусгай дугаарын утсанд иргэдээс нийт 35903 дуудлага ирсэн байна

2020 оны 05-р сарын 22 өдөр, 09 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Banner-site5-6u7n6bjrrwl0zyqe7bmrbrvccr8ou1awv4fa34zkzeo-6v6ecq01qb8hwnsr1qd1eebgw9b7atoj0b77i1u5d1c

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс  18001105 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн.

Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 5 шугамаар 35903 дуудлага хүлээн авч 63043 минутын яриа хийж шаардлагатай мэдээ, мэдээллийг хүлээн авсан байна.

Дээрх хугацаанд хоногт дунджаар 513 хэрэглэгч холбогдон 900 минутын яриа дуудлага хийжээ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх