Цаг хэтрүүлэн ажилласан аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авч байна

2020 оны 05-р сарын 21 өдөр, 20 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
100477503_3500672499960105_460934597421563904_o

НЗД-ийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/616 захирамжийн хүрээнд согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлт болон бүх төрлийн баарны үйл ажиллагаа зогсоосон байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна.
Хяналт шалгалтад баар 179, ресторан 177, кафе 28, хүнсний дэлгүүр 222, нийт 556 аж ахуйн нэгж, иргэн, байгууллага хамрагдсан.
Цаг хэтрүүлэн ажилласан Баянгол дүүргийн Эйч эс ай болоссом, Итгэлт түнш, Чин хулан фарм ХХК-иудын ресторануудад Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, Багануур дүүргийн “Их чонос” ХХК-ын баарны үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх