Ардчилсан нам нэр дэвшигчдээ СЕХ-нд албан ёсоор хүргүүллээ

2020 оны 05-р сарын 21 өдөр, 15 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5ec6251fc09c4

Улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвших хүмүүс Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт, холбогдох баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.

Өнөөдрийн 11:00 цагт Ардчилсан намын удирдлагууд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Сонгуулийн хуулийн дагуу АН-аас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд албан ёсоор хүргүүлж, бүртгүүллээ. 76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр манай намыг сонгуульд оролцуулах эсэхээ СЕХ шийднэ. Бид шаардлагатай бүх материалаа хуулийн хугацаанд бүрдүүлж өгсөн. АН-ын Үндэсний бодлогын хуралдааны шийдвэрийн дагуу нэр дэвшсэн 76 нэр дэвшигч хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх