“АЛТАН ИШИГНИЙ ЭЗЭН”-ээр Ханхонгор сумын уугуул Б.Улам-Өрнөх тодорчээ

2020 оны 05-р сарын 21 өдөр, 10 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
99368824_2997174303685343_5646621021906665472_o

ХХААХҮЯ, МҮОНР-ийн 1961 оноос хойш тасралтгүй 59 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэн”-ээр Өмнөговь аймгийн 6 малчин өрх тодорсон юм.

Ханхонгор сумын уугуул Б.Улам-Өрнөхийн монголын үндэсний баялаг мал сүргээ өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “АЛТАН ИШИГНИЙ ЭЗЭН”-ээр тодруулж аймаг, сумын удирдлагууд шагналыг нь гардуулж хүндэтгэл үзүүлэв. Алтан ишигний эзэн Б.Улам-Өрнөх нь ямаан сүргийг голлон өсгөдөг. Мал маллах сонирхолтой залуусыг малжуулахад анхаардаг байна.

Ханхонгор сум нь 97 мянгат малчинтай, мал сүргийнхээ тоогоор аймагтаа 2 дугаар байрт эрэмблэгддэг. Мал сүргээ өсгөн үржүүлж, ажил хөдөлмөрөөрөө манлайлан АЛТАН ИШИГНИЙ ЭЗЭН болсон Б.Улам-Өрнөхийнхөө гэр бүлд амжилт аз жаргал, эрүүл энхийг ерөөе.

Түүний аав Ж.Батчулуун нь 1995 онд Ханхонгор сумаас төрсөн анхны мянгат малчин болсон бол түүний хүү Б.Улам-Өрнөх нь төрөлх сумаас төрөн гарч буй анхдагч АЛТАН ИШИГНИЙ ЭЗЭН БОЛЛОО.

100381982_2997173797018727_1403039380355940352_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (202.21.110.***)
    2020/05/21 11:00

    Баяр хүргэе Алтан ишигний эзэнд

    (0) (0)