Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 06 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаагаар сунгалаа

2020 оны 05-р сарын 20 өдөр, 20 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
98955798_3112715952100156_8678598359260332032_n

Нөөцийн махны нийлүүлэлт болон бусад асуудлаар ажлын хэсгийн ээлжит хурал болж бэлтгэн нийлүүлэгч 16 аж ахуйн нэгж, Бодлогын гэрээний нөөцийн мах нийлүүлж буй 32 аж ахуйн нэгжийн өнгөрөгч хугацаанд нийлүүлсэн махны тоо хэмжээ болон бусад асуудалтай танилцлаа.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 6 дүүргийн 24 байршилд 2020.05.02-ны өдрөөс эхлэн зохион байгуулж нийт 2066тн мах борлуулаад байна. Ажлын хэсэг тооцоо судалгаа, иргэдээс ирсэн саналыг үндэслэн өргөтгөсөн худалдааг 06 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаагаар сунгах шийдвэр гаргалаа.

Мөн Нөөцийн махны борлуулалт хийхээр гэрээ хийсэн боловч борлуулалтын орлогоо бэлтгэн нийлүүлэгчдээ тушаагаагүй удаж 12 сая төгрөгийн өр үүрсгэсэн аж ахуйн нэгжийн асуудлыг хэлэлцлээ. Баянзүрх дүүргийн ХХҮХ-ээс уг асуудалд арга хэмжээ авч 6 сая төгрөгийг барагдуулсан талаар танилцуулсан бөгөөд үлдэгдэл өр төлбөрийг 6 дугаар сарын 10 дотор яаралтай шахаж төлөхийг ажлын хэсгээс үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх