Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид Сонгуулийн ерөнхий хороонд хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өглөө.
Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа 5 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох юм.
Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлнэ.
Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгуулж байна.