Хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө

2020 оны 05-р сарын 19 өдөр, 10 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
042e6617700aacbdf75e188664589227

Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд тогтмол зохион байгуулж ирсэн билээ.

   “Ковид-19”-ийн халдвартай холбогдуулан иргэдийг олноор цуглуулах боломжгүй байгаа тул 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөхөөр боллоо.

   Иргэн та маргааш 09:00-17:00 цагийн хооронд дээрх дугааруудад холбогдож иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх