Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 12-нд таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн гэмт этгээдийг өчигдөр Архангай аймгаас баривчилсан байна.
Тус аймгийн цагдаагийн алба хаагчид гэмт этгээдийг илрүүлэн, дайчлан баривчилсан байна. Хэргийг тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт айлын хашаанаас 54 настай иргэний цогцос олдсон бөгөөд тэрээр өмнөх өдөр нь таксинд явахаар гэрээсээ гарсан байна.