-Аргын тооллын 5 дугаар сарын 18. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын 26, цагаагчин тахиа, могойг хүлэгч-25 од, суудал уул, мэнгэ 1 цагаан, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:10-20:27.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч туулай, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Газар хагалах, тариа тарих, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, сан тавих, сүм хийд босгох, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, гэр байшин барих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцоход сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар