Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас орж, хүчтэй салхи, шороон шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 05 дугаар сарын 16-ны 20 цагаас 05 дугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Агаарын температур: Нутгийн зүүн хагаст хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 8-13 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.