Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
14-нөөс 15-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16,17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 26-28 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 05 дугаар сарын 13-ны 20 цагаас 05 дугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Их төлөв баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Монгол-Алтайн нуруу, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.