Даланзадгад хотоос ОХУ, Беларусь улсад суралцаж буй оюутнууддаа дэмжлэг үзүүлэв

2020 оны 05-р сарын 13 өдөр, 15 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
adf1090a9e1a1f78e3472b586c3a3ee4

Даланзадгад хотоос ОХУ болон Беларусь улсад суралцаж буй 21 оюутан СOVID-19 цар тахлын хѳл хорионд орсон байна. Дээрх оюутан тус бүр 5000 орос рублийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Даланзадгад сумын Засаг дарга бѳгѳѳд хотын захирагч Т.Алтансүх гаргалаа.

Хүний нутагт эх орондоо хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа залуучууддаа эрүүл мэндээ хамгаалахад нь багахан ч гэсэн нэмэр болох юм.

Оюутнууд та бүхэн тухайн улсынхаа тѳрийн шийдвэрийг дагаж мөрдөн ѳѳрсдийгѳѳ сайтар хамгаалахыг захиж удахгүй сайхан Монгол орондоо, Даланзадгад хотдоо энх уулзахын ерѳѳл дэвшүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх