Э.Бат-Үүл нарын гэм бурууг шүүнэ

2020 оны 05-р сарын 13 өдөр, 10 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shuuh-1

Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 10:00 цагт эхэлнэ. Хэргийг нээлттэй хэлэлцэх ч нотлох баримтаар авсан материал 100 хавтас болсон, оролцогч олонтой учраас хүмүүсийг шүүх хуралд оруулах боломжгүй ажээ. Гэхдээ шүүхийн гадаа дэлгэц байршуулан мэдээлэл авах боломжоор хангана.

Хэргийн эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгажээ. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх