Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 4 сард 867.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.0 (1.2%) тэрбум төгрөг, зарлага 868.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.5 (12.5%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 10.0 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 24.5 (3.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин ҮОМШӨ-ний даатгалын сан 2.5 (4.1%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 96.5 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 101.6 (17.0%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 8.2 (19.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Харин ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 8.0 (42.0%) тэрбум төгрөгөөр буурчээ.