Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31.0 сая хээлтэгч малын 18.8 сая (60.8%) нь 2020 оны эхний 4 сард төллөсөн байна.
Эм хонины 68.0 хувь, эм ямааны 61.3 хувь, ингэний 35.2 хувь, үнээний 34.0 хувь, гүүний 19.6 хувь нь төллөжээ.
Гарсан төлийн 96.1 хувь буюу 18.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 214.1 (1.2%) мянгаар өссөн байна.
Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон 31.0 сая эх малын 184.3 мянга (0.6%) нь 2020 оны эхний 4 сард хорогдсон байна.