Ажил олгогч, даатгуулагчдад АРХИВЫН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТЫГ цахимаар олгож байна

2020 оны 05-р сарын 11 өдөр, 16 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
96627693_3003427119692586_7664063694522810368_n

Нийгмийн даатгалын хэлтсүүд хоорондоо даатгуулагчийн холбогдох архивын лавлагаа, мэдээллийг солилцож, иргэдэд чирэгдэлгүй үйлчилж байна. Өнгөрсөн жилээс эхлүүлсэн тус үйлчилгээний үр шимийг 24754 иргэн хүртэж, мөн тооны архивын баримтыг цахимаар авчээ.

Архивын лавлагаанаас гадна нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт буюу лавлагааг даатгуулагч, ажил олгогч нар өөрт ойр байрлах ТҮЦ машинаас эсвэл гэрээсээ ч хэвлэн ашиглах боломжтой болсон.

Тодруулбал, ажил олгогч, даатгуулагчид энэ оны 04 дүгээр сарын байдлаар ТҮЦ машинаас 991 840 удаа, Даатгуулагчид зориулсан вэб сайтаас 109 265 удаагийн давтамжтай цахим лавлагаа авч цаг, зардлаа хэмнэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх