Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ

2020 оны 05-р сарын 11 өдөр, 16 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
unnamed-11

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс хүлээн авсан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 9 цагт товлосон байна.

Шүүх хуралдааны явцын талаарх мэдээллийг http://www.livecourt.mn/ хаягаар мэдээлнэ хэмээн Төв аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх