“Ирээдүйн татвар төлөгч” гар зураг, эсээ, тик токийн уралдааны шилдгүүдийг шалгарууллаа

2020 оны 05-р сарын 07 өдөр, 11 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
95911525_2912323738858781_754554453155119104_o

Монголын татварын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ирээдүйн татвар төлөгчдөд татварын мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг гар зураг, зохион бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарчээ. Хорио цээрийн энэ цагт уралдааныг цахим орчинд явуулж, цахим талархал мөнгөн шагналыг хүлээлгэн өгч байгаа юм. Та бидний ирээдүй болсон хүүхдүүд татварыг хэрхэн төсөөлсөн бол. Тэдний төсөөллөөр бүтсэн гар зураг, эсээ бичлэг тик ток уралдааныг бүтэн нэг сарын хугацаанд зохион байгуулсан бөгөөд тус уралдаанд хүүхдүүд маш идэвхтэй оролцжээ. Татварын ерөнхий газраас томилогдсон уралдааныг шалгаруулах комиссийн хувьд аливаа аливаа эсээ бичлэг, гар зургийн агуулгад анхаарч шилдгүүдийг шалгаруулсан гэдгийг онцлов. Тодруулбал, Гар зургийн уралдаанд нэгдүгээрт агуулга хоёрдугаарт ур чадвар илэрхийлэл, эссэ бичлэгийн хувьд зөвхөн агуулга, утга санаагаа илэрхийлсэн байдал гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулалтаа явуулжээ.

Өөрөөр хэлбэл, Эссэ бичлэгийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 386 сурагч эссэ бичлэг ирүүлснээс нэгдүгээр байранд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 9г ангийн сурагч Ц.Номинжин шалгарчээ. Харин хоёрдугаар байранд Чингэлтэй дүүрэг 23 дугаар сургууль 11г анги сурагч Т.Дуламсүрэн , Архангай аймгийн Лаборатори Нэгдүгээр сургууль, 11г ангийн сурагч Д.Тэргэл, гуравдугаар байранд  Дорноговь аймгийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 8б ангийн сурагч Г.Түвшинжаргал, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум V баг 7Б ангийн сурагч Т.Нандин-Учрал, Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор  сургууль Л. Цэцэнбилэг нар шалгарсан байна.  Тусгай байранд Банягол дүүргийн 113 дугаар сургуулийн 11б ангийн сурагч А.Намуунзаяа, БЗД-ийн Гёте сургуулийн 12а ангийн сурагч Э.Анх-Эрдэнэ, “Дархан-Уул Эмпати” сургуулийн 12б ангийн сурагч Д.Өсөхжаргал нар шалгарчээ.

         Гар зургийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 303 сурагч бүтээлээ ирүүлжээ. Үүнээс нэгдүгээр байранд Баянгол дүүрэг 13р сургууль 11б ангийн сурагч Э.Энхжингийн бүтээл шалгарсан байна. Тикток уралдааны хувьд “Jerry__bb” хаягтай оролцогч тэргүүн байр эзлэв. Уралдааны шалгаруулалтын тухай дүн мэдээллийн дэлгэрэнгүйг та бүхэн “Ирээдүйн татвар төлөгч” хэмээх хуудсаас хүлээн авах боломжтой.

1-байр Баянгол дүүрэг 13р сургууль 11б ангийн сурагч Э.Энхжин

2-р байр Говь-Алтай аймгийн гуравдугаар сургуулийн 8б ангийн сурагч А.Бямбаням

Хөвсгөл аймгийн мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургууль анги 11в Хадбаатар Халиунболд

3-р байр

Архангай аймаг Лаборатори 1 сургууль 12б ангийн сурагч Б.Мөнгөншагай

Архангай аймаг Эрдэнэбулган сумын 4р сургуулийн 11а ангийн сурагч Г. Тунгалагтамир

Говьсүмбэр аймгийн Сүмээр сумын Лаборатори 5-р Сургуулийн 2в ангийн сурагч М.Цолмон-Эрдэнэ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх