Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томиллоо

2020 оны 05-р сарын 07 өдөр, 11 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dulguun

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томиллоо.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсон тул үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өгчээ. Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томилох санал ирүүлсэн байна.

Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2015 онд Люксембургийн их сургуульд Банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ.  Тэрбээр 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагчаар ажиллаж байжээ. Мөн 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх