БЗД-ийн Онцгой комисс танхимын дадлага, сургуулийг зохион байгуулж байна

2020 оны 05-р сарын 07 өдөр, 10 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
95847082_2656621567955594_4813243559408828416_n

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шуурхай штабт  “Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдэвт  дадлага сургуулилт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага, сургуулийг зохион байгуулсан.

95711775_2621992368121519_2031610597199577088_n

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт зохион байгуулагдаж байна. Иймд  дүүргийн Онцгой комиссоос дадлага сургуультай уялдуулан коронавирусийн халдвараас  урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, ухуулга сурталчилгааг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах томоохон зах, худалдааны төв, автобусны буудлууд дээр өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд автомашины чанга яригчаар заавар зөвлөмжийг иргэдэд хүргүүлж ажилласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх