Дадлага сургуулийн үеэр нийтийн тээвэр зорчих хуваарь

2020 оны 05-р сарын 05 өдөр, 16 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0bqd2v_95782284_3728223470584057_4927213939697123328_o_x974-6uylu0qbtp7h7uu5rhglkypx1cezukh8vpkysa27fb4

“Коронавируст /Ковид-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулийг хүрээнд 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох дадлага болно. Сургууль дадлагатай холбогдуулан 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн. Авто замын хөдөлгөөнийг хаахтай уялдуулан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийг зогсоох, уртасгах буюу тойрч явуулах,богиносгох зэрэг нийт 42 чиглэлд шуурхай зохицуулалт хийгдэнэ.

Зогсоох чиглэлүүд:

  • Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг төв,
  • ХО:1 Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр,
  • ХО:2 Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв,
  • Ч:24а Зүрх уул /Чингэлтэй/-3,4-р хороолол /эцэс/,
  • Ч:23 Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв
  • Ч:21б Булгын 19-р гудамж-3,4 хороолол-Вокзал,
  • Ч:21а Булгын 19-р гудамж-Вокзал-3,4 хороолол

Уртасгах буюу тойрох чиглэлүүд:

  • Ч:70 ТЭЦ.-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр,
  • Ч:69 Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3,
  • Ч:66 Зайсан-Цэцэг төв-11-р хороолол,
  • Ч:57 Улаанчулуут-Их наран-МУИС,
  • Ч:53 Яармаг-МУБИС,
  • Ч:51 3,4-р хороолол-МУИС-Дүнжингарав худалааны төв,
  • Ч:49 1-р хороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав худалдааны төв,
  • Ч:48 Зүүн салаа-Чингэлтэй-МУБИС,
  • Ч:47 Орбит-Ард кино театр,
  • Ч:41 Баруун-салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг,
  • Ч:40 Мах Импекс-Тэнгис кино театр-Улаанхуаран,
  • Ч:39 Сансар-3,4-р хороолол
  • Ч:33 Шархад-Зунжин
  • Ч:27 Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот,
  • Ч:25 Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол,
  • Ч:22 Шадивлан эцэс-Бөмбөгөр-Чингис Соосэ-ДС-Далангийн зам,
  • Ч:18б 3,4-р хороолол-ТЭЦ 3-Цэцэг төв /Баруун тойрог/,
  • Ч:18а 3,4-р хороолол-ТЭЦ 3-Цэцэг төв /Зүүн тойрог/,
  • Ч:17б Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу /Их тойрог/,
  • Ч:17а Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам- /Их тойрог/

Богиносгох чиглэлүүд:

  • Ч:4 5 шар-3,4-р хороолол-Сансарын тойрог,
  • Ч:5 Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад,
  • Ч:7 Нисэх-МУБИС-Цэцэг төв,
  • Ч:9 Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр,
  • Ч:73 Зунжин-худалдааны төв-ТЭЦ-4,
  • Ч:63 Хан хиллс хотхон-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр,
  • Ч:55 Зайсан-Дэнжийн мянга-ЗГАБааз-Согоотын гудамж,
  • Ч:52 3,4-р хороолол-Тэнгис кино театр-Зайсан,
  • Ч:43 Баянхошуу-Ард кино театр-Бөмбөгөр худалдааны төв,
  • Ч:38 ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст,
  • Ч:35 Цагаан давааны задгай-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС-11-р хороолол,
  • Ч:34 Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3,
  • Ч:31 Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз,
  • Ч:30 Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард-кино театр,
  • Ч:28 Сэлх-7 буудал-Ард кино театр

Иймд шуурхай зохицуулалтын арга хэмжээтэй холбогдуулан зарим чиглэлийн батлагдсан замнал, цагийн хуваарьт өөрчлөлт оруулж шуурхай зохицуулалт хийгдэх тул иргэдэд доорх зураглалтын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх