Б.ОТГОНСҮХ: Засварын ажлыг хугацаанд нь дуусгахын тулд замчид 24 цагаар ажиллаж байна

2020 оны 05-р сарын 04 өдөр, 12 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zw3gg

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн. Үргэлжлүүлэн Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.  Энэхүү ажлын явцын талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг газар дээрээс нь мэдээлэл өглөө.

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэлэхдээ “Энэхүү зам засварын ажлыг  УБЗЗАГ –аас хийж гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 100 гаруй замчин ажиллаж байна. Хэдийгээр цар тахалтай холбоотойгоор хүндрэлүүд байгаа ч бүтээн байгуулалтын ажлаа зогсоохгүйгээр ДЭМБ болон эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллыг сахиж, аюулгүй байдлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх эгнээний засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 13-нд дуусах тул энэ хугацаанд иргэд тус хугацаанд энэ замыг сонгож явахгүй байхыг анхааруулъя. Иргэд бүтээн байгуулалтын ажлаа дэмжинэ гэдэгт итгэж байна.

Замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахын тулд замчид 24 цагаар ажиллаж байна. Одоогийн байдлаар Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замын ажилд 100 гаруй хүн ажиллаж байна.

Энэ Тасганы овооны зам нь 1989 онд баригдсанаас хойш томоохон хэмжээний засварын ажил хийгдээгүй 30 жил болсон. Яг одоо цементээр бэхжүүлсэн суурийг хийж байна. Нийслэлийн замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор иргэдээс саналууд их ирсэн. Тухайлбал, хотын зах руу хатуу хучилттай зам тавих шаардлагатай гэх санал их ирсэн учраас 2020 оны бүтээн байгуулалтын зам засвар, шинэчлэлтийн ажлуудаа ихэнхийг нь захын хороод, дүүргүүд рүү хийхээр төлөвлөсөн.

Мөн явган хүний зам, ногоон байгууламж, ус зайлуулах шугам зэрэг замтай холбоотой бусад дэд бүтцийн ажлуудыг цогцоор нь хийхээр төлөвлөсөн.  Замын насжилт арчилгаа, ус зайлуулах шугам хийсэн эсэхээсээ ихээхэн хамаардаг. Бид олон улсын замын стандартаар, хяналтыг сайн тавьж байна. Энэ хойд талын эгнээг зассаны дараа урд талын эгнээг засварлах ажил эхлэнэ, дараа нь Баянбүрдийн тойрог тэр чигтээ засагдах юм.

Ерөнхийдөө замын засвар, шинэчлэлтийн бүх ажлыг есдүгээр сарын 01-ээс өмнө хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ заавал зам хаахыг урьтал болгохгүйгээр хажуу замаар нь зорчих боломжийг олгоно. Зам хаах газруудыг тухай бүрд нь буюу 3-5 хоногийн өмнө иргэддээ мэдэгдээд явна” гэв.

Arslan.mn

Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Баатархүү “ Өнөөдөр замын суурины боловсруулалтын ажлыг хийж байна. Сууриа тэгшилж, нягтруулаад дараагийн ажилд орно. Төлөвлөгөө, графикийн дагуу тавдугаар сарын 13-нд энэ хэсгийн замыг нээж урд урсгалаа хойд эгнээ рүү шилжүүлнэ. Шулуун хэсгээ дуусгасны дараа явган хүний замын ажил руу орно” гэв.

Arslan.mn

ВИДЕО:

Arslan.mnArslan.mnArslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх