“Гэрэгэ киоск” шинэ технологийг нэвтрүүлж байна

2020 оны 05-р сарын 02 өдөр, 18 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
95246390_2945851322150975_7158630740538687488_n

Өмнөговь аймагт төрийн үйлчилгээний “Гэрэгэ киоск” шинэ технологийг нэвтрүүлж байна. Ингэснээр төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, орон зай, цаг хугацаа хэмнэсэн, түргэн шуурхай, ашиглахад хялбар үйлчилгээг үзүүлэх юм.

Энэхүү үйлчилгээгээр улсын бүртгэлийн 100 гаруй үйлчилгээ, автотээврийн тэмдэгтийн хураамж, автомашины татвар, торгууль, жолоочийн хариуцлагын даатгалаа хийх боломжтой. Мөн 1072 хувьцаны данс нээх, хот хоорондын болон орон нутгийн автобусны тасалбар захиалга, үүрэн операторуудын нэгж, дата авах, эрх сунгах зэрэг маш олон төрлийн үйлчилгээг иргэд нэг дороос шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.
Тус цахим үйлчилгээний машиныг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д байршуулсан бөгөөд, үйлчилгээний төрлөөс хамаарч 500-1000 төгрөгийн хураамжтай байна. Иргэний үнэмлэх, виза картаа ашиглан төрийн үйлчилгээг нэг дороос, шуурхай, авах боломжийг ийнхүү бүрдүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх