Хөгжилтэй, хөөрхөн бүсгүй Э.Пүрэвжаргалыг Пунтик сошиал хаягаар нь хүмүүс андахгүй. Одоогоос таван жилийн өмнө Зохиомж дээд сургуулийг дүүргэсэн тэрээр өдгөө 27 настай тэрээр “37-р точка”, “Бүтэн амьдрал” цувралуудад тоглохоосоо өмнө “Хөхөөний үүр”, “Өөдөө шидсэн чулуу”, “Орилоон” зэрэг 20 орчим уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн авъяаслаг уран бүтээлч юм.
Нууц амрагийн дүрийг чадварлаг гаргаж байгаа жүжигчин Э.Пүрэвжаргал “Этик” продакшны бүтээл “Амуре” инээдмийн цувралд мөн л сөрөг дүрд тоглосон байна. Нөхөр нь Солонгост 10 жил ажиллаж хураасан мөнгөө бүгдийг нь явуулдаг байж. Гэтэл жүжигчин Э.Пүрэвжаргал нөхрийнхөө багын найзтай гэрлэснээр киноны үйл явдал үргэлжлэх аж. “Амуре” инээдмийн цуврал 4-сарын 28-наас бүх IPTV- гээр гарч байгаа бөгөөд долоо хоног бүр шинэ анги нэмэгдэх юм байна.