PОSITIVE MONGOLIANS ТӨВШӨӨ: Миний хэнд ч хэлдэггүй ТАВАН НУУЦ

2020 оны 05-р сарын 01 өдөр, 09 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2tnyj

Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилгоор Ятгах тусам нягтал” аяныг хэрэгжүүлсэн. Тэгвэл тус аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛБАНК, ХААН БАНК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Аяны хүрээнд таны санхүүгийн мэдлэгт хувь нэмэр оруулах үүднээс хамгийн ойлгомжтойгоор видео контентуудыг цувралаар хүргэх бөгөөд өнөөдөр PОSITIVE MONGOLIANS влогийн Төвшөө өөрийнхөө санхүүгийн асуудал дээр баримталдаг хамгийн чухал зарчмуудаа танилцууллаа. Та бүхэн ч гэсэн хэрэгжүүлээрэй гэж уриалмаар байна.

  1. Өөрийнхөө хийх гэж буй ажил. Би өөрөө блогоор хүний хувьд хийх гэж буй ажлаа сайн нууж чадах тусам үзэх гэж буй үзэгчдэд илүү сонирхолтой болдог.  Тиймээс өөрийн эхлүүлэх гэж буй ажлаа бусдад дамжуулах хэрэггүй.
  2. Шинэ санаа.  Аливаа ажлын шинэ санаагаа сайн нуух ёстой гэдгээ сүүлийн үед сайн ойлгосон. Би нэг удаа санаандгүй байдлаар таньдаг хүндээ контентийн тухайн ярьснаар удахгүй миний контентийг өөр хүн гаргасан байсныг олж харсан. Тиймээс маш их  контент бүтээгч нар гарч ирж буй энэ үед шинэ санаа болгон танийх л байх ёстой.
  3. Хувийн амьдралынхаа зарим зүйлс. Хэдий блог хийдэг боловч хувийн орон зайн зарим зүйлсүүдийг нуух нь чухал.  Би блог хийдэг хүний хувьд гэр бүлийн байдал болон хувийн орон зайны ердөө 10 хувийг л хүмүүст үзүүлдэг.
  4. Банкны орлого, зарлага. Үүнийг бол банкныхан сайн мэддэг. Би банкинд итгэж байгаа учраас энэ тал дээр чөлөөтэй харилцаж байдаг. Гэхдээ өдөр тутмын орлого, зарлага, ямар зээл авсан гэдгээ хүмүүст нэг их хэлээд байдаггүй. Бүр ээждээ ч хэлэхгүй байхыг хичээдэг.
  5. Картын пин код. Зарим хүмүүс шатахуун түгээгүүр, дэлгүүрт үйлчлүүлэхдээ пин код хэд вэ гэхээр шууд хэлж байдаг нь их түгээмэл харагддаг. Би бол үгүй. Би өөрөө хийж өгөхийг хүсдэг. Гол нь тэр хүнд итгэхгүй байгаадаа биш тэр хүний хажууд зогсож байгаа эсвэл миний ард зогсож байгаа ямар хүн тэрийг сонсож байгаа вэ гэдгийг бид тэр бүр мэдээд байдаггүй. Тиймээс картынхаа пин кодыг хамгийн сайн нуугаасай гэж хэлмээр байна.

Иргэн та ч гэсэн санхүүгийн аливаа залилах эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ дараах байдлаар хамгаалаарай.

  • Утасны дугаарт тань ирсэн 4-6 оронтой тоо, кодыг бусдад дамжуулахгүй байх
  • Танихгүй хүнд өөрийн карт, банкны дансаа хэрэглүүлэхгүй байх
  • Өөрийн дансаар дамжуулан АТМ-с бусдад мөнгө гаргаж өгөх, гүйлгээ шилжүүлэхгүй байх
  • Танил, найз нөхдийн тань фэйсбүүк хаягаас мөнгө зээлэх, шилжүүлэх хүсэлт ирвэл, утсаар лавлан, баталгаажуулж байх.

Санхүүгийн луйвраас сэргийлье!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.20.152.***)
    2020/05/01 10:24

    Монгол хэлээрээ маш сайхан ярьж сурах хэрэгтэй залуу байна …2 үг хэлээд л “байгаа” байгаа” байгаа ” гэж ярих нь тийм ч гоё сайхан сонсогдохгүй байна даа…зөв сайхан ярьж сур ….

    (0) (0)